Энэхүү журмын зорилго нь "Флай саунд" ХХК / цаашид Компани гэх /-иас борлуулсан бараа бүтээгдэхүүндээ баталгаат хугацаа олгох, уг баталгаат хугацаанд тухайн бараа бүтээгдэхүүнийг засварлах, солих, буцаалт хийх харилцааг зохицуулахад оршино.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар "Флай саунд" ХХК-с нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнд баталгаат хугацаа олгох, уг баталгаат хугацаанд тухайн бараа бүтээгдэхүүнийг засварлах, сольж өгөх харилцааг зохицуулна.
1.2 Баталгаат засварын журам нь “Флай саунд” ХХК-ийн салбар дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнд хамаарна.
1.3 Худалдан авагч нь энэхүү журамд зааснаас бусад тохиолдолд "Флай саунд" ХХК -тай бичгээр үйлдсэн аливаа баримтад нэмэлт, өөрчлөлт оруулах, засварлах эрхгүй болно.
Хоёр. Ерөнхий заалт
2.1 "Флай саунд" ХХК нь энэхүү журамд орсон баталгаанаас өөрөөр баталгааг гаргаж өгөхгүй болно.
2.2 Энэхүү Баталгаа нь худалдан авсан барааны төлбөрийн баримтын хамт хүчинтэй.
Гурав. Барааг засварлах
3.1 Барааны гэмтлийг ажлын 2 хоногт оношлох бөгөөд сэлбэг хэрэгслийн нөөцөөс хамааран засварлах хугацааг хэрэглэгчид мэдэгдэнэ. Хэрэв үйлдвэрийн гэмтэл нь засагдах боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд дараах арга хэмжээг авна. Үүнд:
3.1.1 Ижил төрлийн бараагаар солих;
3.1.2 Ижил бараа байхгүй тохиолдолд өөр барааг санал болгох;
3.2 Хэрэв үйлдвэрлэгчээс сэлбэг захиалах шаардлагатай бол календарийн 14-60 хоногийн хугацаанд засварлана.
Дөрөв. Барааг сольж өгөх
4.1 Бараанд илэрсэн эвдрэл, гэмтэл нь үйлдвэрийн доголдлоос шалтгаалсан тохиолдолд уг барааг үнэ төлбөргүй засварлаж, хэвийн ажиллагаанд оруулах, засварлах боломжгүй бол ижил төстэй бараагаар сольж өгнө.
4.2 Хэрэв энэхүү журмын 4.1-д заасан нөхцөл үүссэн бүтээгдэхүүнийг ижил төстэй бүтээгдэхүүнээр сольж өгөх ба тухайн сольж өгөх бүтээгдэхүүнд үнийн зөрүү гарвал хэрэглэгч хариуцан төлнө.
4.3 Гэмтэлтэй барааг сольсон тохиолдолд баталгааны хуучин хугацаа өөрчлөгдөхгүй ба сунгагдахгүй, анхны бараанд өгсөн баталгаат хугацаа хэвээр байна.
Тав. Бараа буцаалт
5.1 Бараанд үйлдвэрлэлийн алдаанаас шалтгаалсан аливаа доголдол, гэмтэл илэрвэл хэрэглэгч зөвхөн "Флай саунд" ХХК-ийн эрх бүхий инженерээр шалгуулах үүрэгтэй бөгөөд тус инженерийн дүгнэлтийг үндэслэн асуудлыг шийдвэрлэнэ.
5.2 Хэрэглэгч баталгаат хугацаанд үйлдвэрийн доголдолтой бүтээгдэхүүн авсан нь "Флай саунд" ХХК-ийн эрх бүхий инженерийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд ижил төстэй бараа санал болгох бөгөөд хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн төлбөрийг буцаан олгож болно.
5.3 Энэхүү журмын 5.2-д заасан нөхцөл үүссэн барааг солих эсвэл буцаах тохиолдолд бараа худалдан авсан Зарлагын баримт, НӨАТ-ын баримт, Нэхэмжлэх, Баталгааны хуудас болон Худалдах, худалдан авах гэрээ зэргийг эх хувиар нь авч ирнэ.
5.4 Хэрэглэгч барааг буцаахдаа барааны сав, баглаа боодол, дагалдах хэрэгсэл /гарын авлага, ном, CD, холбогч кабель гэх мэт/ урамшуулалд олгосон барааны хамт бүрэн, бүтэн байдлаар нь авч ирэх бөгөөд дутуу авчирсан тохиолдолд тухайн дутаасан зүйлсийн үнийн дүнг суутган авна.
Зургаа. Баталгаат засварт хамаарахгүй нөхцөл
6.1 Компани дараах тохиолдолд баталгаат засвар үйлчилгээ үзүүлэхгүй болно. Үүнд:
6.1.1 Баталгаат засварын хугацаа дууссан,
6.1.2 Барааны лацыг хөдөлгөж гэмтээсэн,
6.1.3 Баталгааны хуудсыг хаяж үрэгдүүлсэн,
6.1.4 Баталгааны хуудсанд тухайн барааны мэдээлэл тохирч байх баталгааны хуудсыг өөрчилсөн, засварласан, дуурайлган үйлдсэн,
6.1.5 Гарын авлага, зааврын дагуу болон зориулалтын бусаар ашиглаагүйгээс үүдсэн эвдрэл гэмтэл,
6.1.6 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, норгох, унагах, цохих гэх мэт гадны механик үйлдлийн улмаас учирсан эвдрэл гэмтэл,
6.1.7 Барааны дотор гадна биет, бодис шингэн, шавж гэх мэт орсноор үүдсэн гэмтэл,
6.1.8 Цахилгааны хэлбэлзэл, гал түймэр, үер ус, иргэний үймээн самуун болон бусад байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эвдрэл гэмтэл,
6.1.9 "Флай саунд" ХХК-иас хүлээн зөвшөөрөгдөөгүй тухайн барааны бус адаптер, батарей ба цахилгааны тохиромжгүй эх үүсвэр болон хүчдэл залгасны улмаас үүссэн мөн зориулалтын бусаар ашигласнаас үүссэн гэмтэл,
6.1.10 "Флай саунд" ХХК-иас баталгаажуулсан эд ангийг урьд өмнө олгож байгаагүй ямар нэг эд ангиар орлуулан тавьсан, үйлдвэрийн схем дизайныг өөрчилсөн,
6.1.11 Баталгаат засварын хугацаанд тухайн барааны эд ангийг эрх бүхий бус засвар үйлчилгээний төв болон хувь хүнээр засуулах гэж оролдсоноос үүдэлтэй эвдрэл, гэмтэл,
6.1.12 Зэвэнд идэгдэх, радио идэвхт цацраг туяаны шаргалаас үүдэлтэй эвдрэл, гэмтэл,
6.1.13 Хэвийн элэгдэл, хуучралттай холбоотой эвдрэл, гэмтэл.
6.1.14 Барааг худалдан авсанаас хойш худалдан авагч сонгосон тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэх үед учирсан аливаа механик эвдрэл, гэмтэл
6.1.15 Гадна болон дотор эд ангиудад учирсан бүх төрлийн техник гэмтэл.
6.1.16 Чанар муудсан хуурамч эсвэл зориулалтын бус нэмэлт хэрэгсэл /кабел, холбогч, тогны залгуур,хүчдэл, хоршин ажиллах бусад бүтээгдэхүүн/ ашигласнаас үүдсэн эвдрэл гэмтэл
6.1.17 Баглаа боодол болон бусад дагалдах жижиг эд ангиуд /холбогч, кабель, разетик гэх мэт/ нь баталгаат үйлчилгээний журмын нөхцөлд хамаарахгүй.
Долоо. Үйлчилгээ
7.1 Барааны баталгаат хугацаанд ямар нэгэн засвар үйлчилгээ хийлгэх тохиолдолд хэрэглэгч тухайн барааг Баталгааны хуудас нь хамт "Флай саунд" ХХК-ийн засварын төв дээр авчирч үйлчлүүлнэ.
7.2 Худалдаалж буй барааны нэр төрөл, загвар, нийлүүлэгчээс шалтгаалан тухайн бараанд үзүүлэх засвар, үйлчилгээ ялгаатай байж болно.
7.3 "Флай саунд" ХХК нь бараанд засвар үйлчилгээ үзүүлэхдээ ашиглах эд ангиудын үзүүлэлтийг нь сайжруулан өөрчлөх эрхтэй.
Найм. Бусад
8.1 Тусгай гэрээ хийгээгүйгээс бусад тохиолдолд "Флай саунд" ХХК таны худалдан авсан барааны олж чадаагүй ашиг, бизнесийн алдагдал болон алдагдсан боломжийн хариуцлагыг хүлээхгүй.
8.2 Худалдан авагч нь барааг худалдан авснаар хэлцэл байгуулахыг зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү хэлцэл хуулийн дагуу хүчин төгөлдөр үйлчилнэ.
8.3 Энэхүү хэлцэл нь хуульд заасан Стандарт гэрээний шаардлагыг хангасан болно.