Захиалга хийх, хүргэлт, захиалга цуцлах болон сайтын үйл ажиллагаатай холбоотой түгээмэл асуултуудад дараах хэсгээс цаг алдахгүй хариултаа аваарай.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 www.shop.avunited.mn цахим худалдааны сайт нь "Флай саунд" ХХК-ийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөлөөр тус онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулан.
1.2 Хэрэглэгч нь www.shop.avunited.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
1.3 Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд "Флай саунд" ХХК /цаашид Компани гэх/ болон худалдан авагч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.
1.4 www.shop.avunited.mn вэбсайт нь насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд үйлчлэх ба насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим, хязгаарлагдмал чадамжтай этгээд нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээг авна.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА
2.1 www.shop.avunited.mn вэб сайтад байршсан цахим худалдааны тэмдэгтүүд нь "Флай саунд" ХХК-ийн өмч бөгөөд худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний барааны тэмдэг нь тухайн барааны тэмдэг эзэмшигч компанийн өмч болно.
2.2 Энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
2.3 Хэрэглэгч нь www.shop.avunited.mn вэб сайтад бүртгүүлснээр үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.4 Хэрэглэгч нь www.shop.avunited.mn вэб сайтад бүртгүүлэх, зээлээр бараа худалдан авах зорилгоор өөрийн хувийн мэдээллийг Компани болон хамтран ажиллагч банканд олгохыг зөвшөөрсөн болно.
2.5 Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Компани болон тус вэб сайтын хөгжүүлэлт, систем ашиглалтыг хариуцаж буй компани хамтран хариуцна.
2.6 Хэрэглэгч нь www.shop.avunited.mn вэб сайтад нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг Компани хариуцахгүй болно.
2.7 Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, санал, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
2.8 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ, ТҮҮНИЙГ ЦУЦЛАХ ЖУРАМ
3.1 Хэрэглэгч нь өөрийн и-мэйл хаяг болон холбогдох системээр дамжуулан www.shop.avunited.mn - д бүртгүүлснээр худалдан авалт хийх эрх үүснэ.
3.2 Хэрэглэгч www.shop.avunited.mn вэб сайтад байршуулсан зааврын дагуу цахим дэлгүүрт бэлэн худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалтын захиалгыг хийнэ.
3.3 Хэрэглэгч www.shop.avunited.mn цахим худалдааны вэб сайтыг ашиглан 7 хоногийн 24 цагийн аль ч үед хэдэн ч удаа захиалга хийж болно.
3.4 Хэрэглэгч нь хувь хүн, хуулийн этгээд аль нь ч байж болох бөгөөд өндөр үнийн дүнтэй захиалга хийх тохиолдолд бараа худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж болно.
Худалдан авалтын захиалгыг баталгаажуулах:
3.5 Хэрэглэгч нь худалдан авалтын захиалга хийснээс хойш ажлын 8 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг Компанийн дансанд бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна.
3.6 Захиалгын төлбөр ажлын 8 цагийн дотор Компанийн дансанд шилжээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана.
3.7 Программын хэт ачаалал, доголдлоос үүдэн бүтээгдэхүүний үнэ шинэчлэлт болон үлдэгдэл шинэчлэгдээгүй тохиолдолд хийгдсэн захиалгыг цуцлах эрхтэй.
3.8 Хэрэглэгч ажлын 8 цагийн дотор төлбөрөө баталгаажуулаагүйгээс үүдэн бий болсон аливаа асуудалд Компани хариуцлага хүлээхгүй болно.
3.9 Компани нь хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгэлтэй гар утсанд мэдэгдэл илгээнэ.
3.10 Хэрэглэгч нь онлайн захиалгын талаар ажлын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд буюу 5/7 хуваарийн дагуу утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах боломжоор хангагдана.
3.11 Хэрэглэгчийн онлайн захиалгын бараа Улаанбаатар хотын бүсэд дараа өдөртөө багтан хүргэлт хийнэ.
3.12 Хэрэглэгч барааг хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаарыг үнэн зөв бөглөх үүрэгтэй ба мэдээллийг дутуу, буруу бөглөснөөс үүдэн гарах аливаа хохирол болон захиалга хугацаа хоцорч хүргэгдэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.
3.13 Хэрэглэгч нь хүргэлт хийгдэх байршилд барааг биечлэн хүлээн авч, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурж баталгаажуулах ба хүргэлт хийгдэх үед холбогдох утсыг нээлттэй байлгах үүрэгтэй. Энэхүү үүргээ зөрчсөний улмаас үүдсэн аливаа хохирлыг Компани хариуцахгүй болно.
3.14 Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гааль хаах, цаг уурын нөхцөл байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатсан тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
3.15 Хэрэглэгчид хүргэгдсэн бодит бараа нь вэб сайтад тавигдсан байгаа бараа бүтээгдэхүүний зураг, өнгө, мэдээлэл зэргээс зарим тохиолдолд зөрөх тохиолдол гарч болзошгүй бөгөөд энэ үед компани нь тус барааг өөр бараагаар орлуулах, солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг хэрэглэгчид олгох замаар шийдвэрлэнэ.
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
4.1 Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн www.shop.avunited.mn вэб сайт нь худалдан авалтын захиалгыг хиймэгц бараа, хүргэлтийн нийт үнийн дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
4.2 Хэрэглэгчийн хийсэн захиалга бүрд дахин давтагдашгүй худалдан авалтын захиалгын дугаар олгогдох бөгөөд “Хэрэглэгчийн булан” хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг байршуулна.
4.3 Захиалга хийгдсэнээс хойш ажлын 8 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх ба нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр захиалга автоматаар баталгаажна.
4.4 Хэрэглэгч бараагаа буцаан төлбөрөө авч байгаа тохиолдолд бараа буцаах албан хүсэлт, гар өргөдөл, худалдан авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг материалуудыг бүрдүүлэн авч үйлчилгээний нөхцлийн 6-р бүлгийн заалтуудын шаардлагуудыг хангаж байгаа тохиолдолд төлбөрийн буцаалтыг хийнэ.
4.5 Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг лизингийн үйлчилгээ буюу зээлээр худалдан авах хүсэлт банканд гаргаж банк зээл олгохоос татгалзсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг компанийн дансанд төлөгдсөн дүн буюу банкны шимтгэлийн дүнг хассан дүнгээр буцаан шилжүүлнэ.
ТАВ. БАТАЛГААНЫ НӨХЦӨЛ
5.1 Компани нь AVUNITED дэлгүүр болон www.shop.avunited.mn онлайн худалдааны сайтаар борлуулагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүнд БАТАЛГААТ ХУГАЦААГ олгодог.
5.2 Хэрэглэгч худалдан авалт хийсэн тохиолдолд Баталгаат засварын хуудас бүтээгдэхүүний хамт дагалдан очих эсвэл сайтаас барааны дэлгэрэнгүй мэдээлэл хэсгээс баталгааны нөхцөлтэй танилцана.
5.3 Тус баталгааны нөхцлөөр тухайн барааны баталгаат засварын хугацаанд илэрсэн эвдрэл, гэмтэл нь үйлдвэрийн доголдлоос шалтгаалсан тохиолдолд уг барааг хэвийн ажиллагаанд оруулан үнэ төлбөргүй засварлах буюу засварлах боломжгүй бол ижил төстэй бараагаар сольж өгнө.
5.4 Барааны гэмтлийг ажлын 2 хоногт оношлох бөгөөд сэлбэг хэрэгслийн нөөцөөс хамааран засварлах хугацааг хэрэглэгчид мэдэгдэнэ. Хэрэв үйлдвэрийн гэмтэл нь засагдах боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд дараах арга хэмжээг авна. Үүнд:
5.4.1 Ижил төрлийн бараагаар солих;
5.4.2 Ижил бараа байхгүй тохиолдолд өөр барааг санал болгох;
5.5 Энэхүү үйлчилгээний нөхцлийн 5.4.1, 5.4.2-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн гэмтэлтэй барааны ашигласан хугацаа болон элэгдэл, хорогдлыг Компанийн дотоод журмын дагуу тооцон төлбөрийг суутган авна.
5.6 Худалдан авагчийн сонгосон бараа нь гэмтэлтэй барааны суутгал хассан дүнгээс их үнийн дүнтэй болсон тохиолдолд зөрүү төлбөрийг худалдан авагч хариуцна.
5.7 Баглаа боодол болон бусад дагалдах жижиг эд ангиуд /холболтын кабель , батарей, цэнэглэгч, залгуур/ нь энэхүү баталгаат засварын нөхцөлд хамаарахгүй.
5.8 Баталгаат засвар үйлчилгээнд үл хамаарах нөхцөлийг Баталгаат засварын хуудсанд зааснаар тодорхойлно.
ЗУРГАА: БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ
6.1 Бараанд үйлдвэрийн алдаанаас шалтгаалсан аливаа доголдол, гэмтэл илэрвэл хэрэглэгч зөвхөн "Флай саунд" ХХК -ийн эрх бүхий инженерээр оношлуулах үүрэг хүлээх бөгөөд инженерийн дүгнэлтийг үндэслэн асуудлыг шийдвэрлэнэ.
6.2 Хэрэглэгч баталгаат хугацаанд үйлдвэрийн доголдолтой бүтээгдэхүүн авсан нь "Флай саунд" ХХК-ийн эрх бүхий инженерийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд ижил төстэй бараа санал болгох бөгөөд хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн төлбөрийг буцаан олгож болно.
6.3 Энэхүү нөхцлийн 6.1-т заасан нөхцөл үүссэн барааг буцаах болон солих тохиолдолд бараа худалдан авсан “Зарлагын баримт”, “НӨАТ”-ын баримт, “Нэхэмжлэх”, ”Баталгаат засварын хуудас” болон “Худалдах, худалдан авах гэрээ “ зэргийг эх хувиар нь авч ирэх бөгөөд аль нэг бичиг баримт дутуу бол барааг буцаахгүй болно.
6.4 Хэрэглэгч барааг буцаахдаа барааны сав, баглаа боодол, дагалдах хэрэгсэл (гарын авлага, адаптер залгуур, кабель г.м ) урамшуулалд олгосон барааны хамт бүрэн бүтэн байдлаар нь авч ирэх бөгөөд дутуу авчирсан тохиолдолд тухайн дутаасан зүйлсийн үнийн дүнг суутган авна.
6.5 Хэрэв энэхүү журмын 6.2-д заасан нөхцөл үүссэн бүтээгдэхүүнийг ижил төстэй бүтээгдэхүүнээр сольж өгөх ба тухайн сольж өгөх бүтээгдэхүүний үнийн зөрүү нь их байвал хэрэглэгч хариуцан төлнө.
6.6 Тухайн барааг сольсон тохиолдолд баталгааны хугацаа өөрчлөгдөхгүй ба дахин сунгагдахгүй буюу үндсэн бараанд анх олгосон хугацаа хүчинтэй хэвээр үргэлжилнэ.
ДОЛОО. БАТАЛГААТ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЛ ХАМААРАХ НӨХЦӨЛ
7.1 Компани нь дараах тохиолдолд баталгаат засвар үйлчилгээ үзүүлэхгүй болно. Үүнд:
7.1.1 Баталгаат засварын хугацаа дууссан,
7.1.2 Барааны лацыг хөдөлгөж гэмтээсэн,
7.1.3 Баталгааны хуудсыг хаяж үрэлдүүлсэн,
7.1.4 Баталгааны хуудсанд тухайн барааны мэдээлэл тохирч байх баталгааны хуудсыг өөрчилсөн, засварласан, дуурайлган үйлдсэн,
7.1.5 Гарын авлага, зааврын дагуу болон зориулалтын бусаар ашиглаагүйгээс үүдсэн эвдрэл гэмтэл,
7.1.6 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, норгох, унагах, цохих гэх мэт гадны механик үйлдлийн улмаас учирсан эвдрэл гэмтэл,
7.1.7 Барааны дотор гадна биет, бодис шингэн, шавьж гэх мэт орсноор үүдсэн гэмтэл,
7.1.8 Цахилгааны хэлбэлзэл, гал түймэр, үер ус, иргэний үймээн самуун болон бусад байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан эвдрэл гэмтэл,
7.1.9 Флай саунд компаниас хүлээн зөвшөөрөгдөөгүй тухайн барааны бус адаптер, батерей ба цахилгааны тохиромжгүй эх үүсвэр болон хүчдэлд залгасны улмаас үүссэн мөн зориулалтын бусаар ашигласнаас үүссэн гэмтэл,
7.1.10 Флай саунд компаниас баталгаажуулсан эд ангийг урьд өмнө олгож байгаагүй ямар нэг эд ангиар орлуулан тавьсан, үйлдвэрийн схем дизайныг өөрчилсөн
7.1.11 Баталгаат засварын хугацаанд тухайн барааны эд ангийг эрх бүхий бус засвар үйлчилгээний төв болон хувь хүнээр засуулах гэж оролдсоноос үүдэлтэй эвдрэл, гэмтэл,
7.1.12 Зэвэнд идэгдэх, радио идэвхит цацраг туяаны шарлагаас үүдэлтэй эвдрэл, гэмтэл,
7.1.13 Хэвийн элэгдэл, хуучралтай холбоотой эвдрэл, гэмтэл,
7.1.14 Барааг худалдан авснаас хойш худалдан авагч өөрийн сонгосон тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэх үед учирсан аливаа механик эвдрэл, гэмтэл,
7.1.15 Гадна болон дотор эд ангиудад учирсан бүх төрлийн техник гэмтэл,
7.1.16 Чанар муудсан хуурамч эсвэл зориулалтын бус нэмэлт хэрэгсэл /кабел, холбогч, тогны залгуур, хүчдэл, хоршин ажиллах бусад бүтээгдэхүүн/ ашигласнаас үүдэн эвдрэл гэмтэл,
7.1.17 Баглаа боодол болон бусад дагалдах жижиг эд ангиуд /холбогч, кабел, разетик гэх мэт/ нь баталгаат үйлчилгээний журмын нөхцөлд хамаарахгүй
НАЙМ. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ
8.1 Компани нь худалдан авсан барааны нийлүүлэлт, баталгаат хугацаатай холбогдуулан хэрэглэгчийн бизнесийн алдагдал болон алдагдсан боломжийн хариуцлагыг хүлээхгүй ба холбогдох дагалдах хэрэгслийг тасралтгүй нийлүүлэх, баталгаат бус засвар үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээхгүй.
8.2 www.shop.avunited.mn вэб сайт дээр байршсан бараа бүтээгдэхүүн нь Компани болон нийлүүлэгчдийн өмчлөлийн зүйл байх бөгөөд хэн, аль нь худалдах худалдан авах эрх зүйн харилцаанд үүсэх хариуцлагыг бие даан хүлээнэ.
8.3 Компанитай байгуулсан худалдан авалтын тусгай гэрээнд тохиролцсоноос бусад тохиолдолд худалдан авсан бараатай холбогдон гарах хариуцлага /нөхөн олговорын хэмжээ/ нь тухайн барааны нэхэмжлэхэд бичигдсэн үнийн дүнгээс илүүгүй байна.
ЕС. НУУЦЛАЛЫН БАТАЛГАА
9.1 Нууцлалын баталгаа нь www.shop.avunited.mn вэб сайтад нэвтрэх, бараа бүтээгдэхүүнтэй танилцах, захиалга үүсгэх, лизингийн хүсэлт илгээх гэх мэт онлайн дэлгүүрийг ашигласны үр дүнд бий болох мэдээллийг хэрхэн цуглуулах, хамгаалах, задруулах талаар тусгасан байна.
9.2 Бид таны мэдээллийг хүргэлт хийх болон үйлчилгээгээ сайжруулахад ашигладаг. Онлайн дэлгүүрт бүртгүүлж, үйлчилгээг ашигласнаар та энэхүү баталгааны дагуу мэдээлэл цуглуулах болон ашиглахыг зөвшөөрсөнд тооцно.