НЭГ. ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү нууцлалын баталгаа нь www.shop.avunited.mn веб сайтад гишүүн болох, худалдан авалтын захиалга, нэхэмжлэх авах зэрэгт үүсэх мэдээллийг хэрхэн хамгаалах задруулах талаар мэдээллийг агуулж буй болно.
1.2. Бид таны мэдээллийг хүргэлт хийх болон үйлчилгээгээ сайжруулахад ашигладаг. Онлайн дэлгүүрт бүртгүүлж, үйлчилгээг ашигласнаар та энэхүү баталгааны дагуу мэдээлэл цуглуулах болон ашиглахыг зөвшөөрсөнд тооцно.
ХОЁР. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ
2.1 www.shop.avunited.mn худалдааны систем нь иргэн, хуулийн этгээд /цаашид “Хэрэглэгч” гэх/ мэдээллийг цуглуулна.
2.2. Хэрэглэгч гэдэг нь www.shop.avunited.mn веб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээд юм.
2.3. Хэрэглэгч системд бүртгүүлэх үед и-мэйл хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
2.4. Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл системд хадгалагдана. Үүнд:
ГУРАВ. МЭДЭЭЛЭЛ АШИГЛАХ
3.1. Системийн үндсэн зааварчилгааны дагуу хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд www.shop.avunited.mn хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно. Үүнд:
3.1.1. Захиалгатай холбоотой нэмэлт тодруулга авах, бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх, захиалга баталгаажуулах Үүнд:
Таны гар утсанд холбогдох,
Цахим шууданд мэдээлэл илгээх,
Хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт.
3.1.2. Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
3.1.3. Шинэ бүтээгдэхүүн
3.1.4. Техникийн засвар хийх
3.1.5. Системийн судалгаа ба хяналтад зориулж ашиглах (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт)
ДӨРӨВ. МЭДЭЭЛЭЛ БУСДАД ДАМЖУУЛАХ
4.1. www.shop.avunited.mn нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг захиалга хийгдэж хүргэлт хийх нөхцөл бүрдсэн үед хамтран ажиллагч гуравдагч этгээдэд дамжуулна. Бусад байдлаар нийтэд түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
ТАВ. МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ
5.1. www.shop.avunited.mn нь хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Greensoft серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
5.2. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг www.shop.avunited.mn хариуцахгүй болно.
5.3. www.shop.avunited.mn нь хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй байдаг.
ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧ МЭДЭЭЛЛЭЭ УДИРДАХ
6.1. Хэрэглэгч хувийн мэдээллээ хэдийд ч өөрчлөх боломжтой.
6.2. Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд [email protected] цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 5 хоногийн дотор www.shop.avunited.mn системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.
ДОЛОО. НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛТ
7.1.“ Флай саунд " ХХК нь нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.shop.avunited.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.